Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-11-19
Магадлалын дугаар 1162
Хэргийн индекс 187/2019/0589/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Х.Ц
Зүйл хэсэг 20.7.1. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч Г.Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолын:

            - тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б овогт Х-н Ц-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Б овогт Х-н Ц-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

            - тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...шүүгдэгч Х.Ц-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож...” гэснийг “...шүүгдэгч Х.Ц-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ц-н өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.10.07 612 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ийшээгийн Ганбат Х.Ц 20.7.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.02.12 90 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Х.Ц 20.7.1.