Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-07-01
Магадлалын дугаар 2019/ДШМ/17
Хэргийн индекс 170/2019/0034/Э
Шүүх Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Батлайн Намхайдорж
Шүүгдэгч Д.Ам
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч Н.Баасанжав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Тайж нар овогт Д-ын Ам-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндэхээр завдсан гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-д 6/зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-д оногдуулсан 6/зургаа/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг оролцогч нар эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд хэргийн оролцогч гомдол, прокурор болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.03.29 36 Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Доржийн Ням Д.Ам 12.1.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.10.30 573 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.А 12.1.4.