Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2019-06-24
Магадлалын дугаар 2019/ДШМ/60
Хэргийн индекс 176/2017/0214/Э
Шүүх Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Гэндэндоржийн Болормаа
Шүүгдэгч Б.М, Э.М
Зүйл хэсэг 17.2.3.3. - Дээрэмдэх
Улсын яллагч Б.Энхболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

- 7 дахь заалтын  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М, Э.М нараас 18.166.000 /арван найман сая, нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 21-1-Б тоотод оршин суух Чонос овгийн Чулууны Цэцгээд РД/НЭ:56012103/ олгосугай.” гэснийг

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар Б.Мөнхөөгаас 9083000 /есөн сая наян гурван мянга/ төгрөг, Э.Мөнхбаатараас 9083000 /есөн сая наян гурван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 21-1-Б тоотод оршин суух Чонос овгийн Чулууны Цэцгээд РД/НЭ:56012103/ олгосугай.” гэж,

- 8 дахь заалтаас “...94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мөнхөөд буцаан олгож” гэсэн хэсгийг хасаж, тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, “хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

 

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.10.23 538 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Э.М, Б.М 17.3.1.