Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-01-21
Магадлалын дугаар 2020/ДШМ/94
Хэргийн индекс 105/2019/0888/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Гансүхийн Есөн-Эрдэнэ
Шүүгдэгч Х.Б, Б.Б, Т.Э, Б.Э нар
Зүйл хэсэг 20.7.1. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
20.7.2. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч Г.Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1773 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Ганбат, Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүгдэгч Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!