Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-02-19
Магадлалын дугаар 16
Хэргийн индекс 166/2019/0416/Э
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Цээлийн Амаржаргал
Шүүгдэгч Д.П-, Н.З-
Зүйл хэсэг 17.3.1. - Залилах
17.3.2.1. - Залилах
Улсын яллагч Д.Энхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.2 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1. болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2., 4., 5 дугаар заалтын шүүгдэгч Н.З-д холбогдох хэсгийг:

           - ...Шүүгдэгч Н-ийн З-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай... гэж.,

- ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...гэж.,

 - ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай... гэж.,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Д.П-гаас 24.330.000 /хорин дөрвөн сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-5-57 тоотод оршин суух, РД: ТИ55070144, Монгол овогт Зодовын С-д олгосугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалт болон шүүгдэгч Д.П-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            3.Шүүгдэгч Д.П- нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хохирогч З.С-д 7.000.000 /долоон сая/ төгрөг төлснийг шийтгэх тогтоолоор төлөх төлбөрөөс хасч тооцсугай.

           4.Шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.12.24 05 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Галсангийн Гэрэлт-Од Д.П, Н.З нар- 17.3.2.1.