Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-02-06
Магадлалын дугаар 2020/ДШМ/07
Хэргийн индекс 201/2019/0010/Э
Шүүх Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Ч.Г
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч С.Алтай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.7 дугаар зүйлийн 1,3, 39.9 дүгээр зүйлийн  1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Прокуророос шүүгдэгч Ч.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Ч.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

3. Ч.Г нь анхан шатны шүүх хуралдаан хүртэл 158 /нэг зуун тавин найм/ хоног, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 52 /тавин хоёр/ хоног нийт 210 /хоёр зуун арав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                 Ж.ДОЛГОРМАА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.