Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-02-18
Магадлалын дугаар 221
Хэргийн индекс 105/2019/1531/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг
Шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү
Зүйл хэсэг 263.2. - Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
Улсын яллагч Э.Бадрал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

- 5 дахь заалтад “...Р.Бгийн өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины граж...” гэснийг “....Р.Б, Б.Одгэрэл нарын өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууцны Р.Бгийн хувьд ногдох хэсгээс, Р.Б, Б.Одгэрэл, О.Анар-Од, О.Молор-Эрдэнэ нарын өмчлөлийн Ү-2203027176 бүхий бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гражийн Р.Бгийн хувьд ногдох хэсгээс...” гэж,

6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “...” ХХК-иас 582.000.000 төгрөгийг, шүүгдэгч Р.Бгаас 194.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 90.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О, Б.Ү тус бүрээс 239.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “...” ХХК-иас буюу иргэний хариуцагч Л.Ундрахаас 833.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Бгаас 25 хувь буюу 291.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Оээс 20.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Үаас 20.000.000 төгрөг, бүгд 1.164.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас буюу иргэний хариуцагч С.Отгонцэцэгээс 160.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Оээс 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Үаас 10.000.000 төгрөг, бүгд 180.000.000 төгрөг буюу нийт 1.344.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О, Б.Ү, Р.Б, өмгөөлөгч А.Нацагдорж, Г.Должинсүрэн, Д.Цэрэнханд, иргэний хариуцагч С.Отгонцэцэг, Л.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

                       ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

 

                       ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.