Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-03-03
Магадлалын дугаар 255
Хэргийн индекс 186/2019/0858/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг
Шүүгдэгч Л.Б, О.А
Зүйл хэсэг 12.2.1. - Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
Улсын яллагч П.Итгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- 1 дэх заалтад “...хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг “...хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн...” гэж,

-3 дахь заалтад “...хаалттай хорих байгууллагад...” гэснийг “...нээлттэй хорих байгууллагад...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

                       ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                       ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.11.20 894 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Боролзойн Халиун О.А, Л.Б 12.1.2.1.