Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-03-10
Магадлалын дугаар 287
Хэргийн индекс 105/2019/1761/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Довдоны Очмандах
Шүүгдэгч Б.Б, С.О, Г.П, Б.М
Зүйл хэсэг 12.1.2.2. - Хүчиндэх
17.2.2. - Дээрэмдэх
Улсын яллагч Т.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/1843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, С.О, Г.П, Б.М нарт холбогдох 1710005070229 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.   

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, С.О, Г.П, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.Б

 

                                   ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                   ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.12.06 1843 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дагвадоржийн Мөнхтуяа Б.Б. нар 12.1.2.2.