Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-01-16
Магадлалын дугаар 05
Хэргийн индекс 177/2019/0176/э
Шүүх Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Дагвын Жамбалсүрэн
Шүүгдэгч С.Л нар
Зүйл хэсэг 17.1.2.4. - Хулгайлах
18.6.1. - Мөнгө угаах
Улсын яллагч Х.Энхтуул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.С, С.Л, Д.Д, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 1935001960160 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.С,С.Л, Д.Д, Б.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.11.20 178 Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгийн Мөнхзаяа Б.Ж, Б.С, Д.Д, С.Л 17.1.2.4., 18.6.1.