Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-04-15
Магадлалын дугаар 22
Хэргийн индекс 163/2020/0041/Э
Шүүх Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхөө
Шүүгдэгч З.Э
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч М.Сайнзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

3 дугаар заалтыг бүхэлд нь, 4 дүгээр заалтын “машины үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 3.899.451 төгрөгийг нөхөн төлүүлж  Бугат сумын байгаль хамгаалах санд оруулах, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай” гэснийг тус тус хүчингүй болгож,

4 дүгээр заалтад “болгох” гэснийг “болгож улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай” гэж өөрчлөлт,

3 дугаар заалтад “3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.” гэж,  “41. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсгийн 1-д, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Э.н хохиролд төлөх 3.899.451 /гурван сая найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Э.н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.            

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.03 47 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Содовын Цэрэндулам З.Э 24.6.1.