Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-04-15
Магадлалын дугаар 23
Хэргийн индекс 163/2020/0045/Э
Шүүх Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхөө
Шүүгдэгч М.Ө
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч М.Сайнзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг бүхэлд нь,

5 дахь заалтын “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн хөрөөг” гэснийг тус тус хүчингүй болгож,

1, 2 дугаар заалтад “М.Ө.г” гэснийг “М.Ө.ийг” гэж,

З дугаар заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.” гэж,

4 дүгээр заалтад “4 дэх хэсэгт” гэснийг “4, 5 дахь хэсэгт” гэж, “мод, гэсний дараа “1 ширхэг, 132.000 төгрөгний үнэ бүхий хятад хөрөө” гэж,

5 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар” “хэрэгсэл” гэснийг “хэрэгслийг” гэж тус тус нэмэлт оруулж,   

“61. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч М.Ө.н хохиролд Төрийн банкны Орхон салбарын “Урт булаг” тооцооны төвөөр дамжуулан төлсөн 1.206.000 төгрөгийг Төрийн сан дахь 3499002631010002 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд  олгуулсугай.” гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.  

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.04 48 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Жаргалын Дэлгэрмөрөн М.Ө 24.6.1.