Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-03-25
Магадлалын дугаар 0023
Хэргийн индекс 171/2020/0041/Э
Шүүх Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сүхээгийн Уранчимэг
Шүүгдэгч А.Т
Зүйл хэсэг 17.3.1. - Залилах
Улсын яллагч Л.Э
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 6 /зургаан/ сар хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг 5 хэвээр үлдээсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Т-ын цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 615.000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасч, үлдэх 385.000 төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоосугай. 3. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон 8.010.000 төгрөгийн хохирлыг Э.Э-д төлсөн болохыг дурьдсугай. 4. Шүүгдэгч А.Т-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1- т зааснаар А.Т-ыг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар А.Т-д оногдуулсан 385.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Т-д анхааруулсугай. 7. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.