Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-04-23
Магадлалын дугаар 2020/ДШМ/17
Хэргийн индекс 201/2020/0013/Э
Шүүх Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Э.Д
Зүйл хэсэг 12.5.2.1 - Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
Улсын яллагч Д.Ганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Т.Энхболд, насанд хүрээгүй хохирогч П.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дий 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт  дөчин дөрөв хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                        З.ЭНХЦЭЦЭГ

                                                         Ж.ДОЛГОРМАА

 

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.