Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-04-29
Магадлалын дугаар 34
Хэргийн индекс 166/2020/0026/Э
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Цээлийн Амаржаргал
Шүүгдэгч Б.Н-, М.Г-
Зүйл хэсэг 11.4.2.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Г.Уянга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Г-, Б.Н- нарт холбогдох, 1918000000559 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Г-, Б.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

4.Давж заалдах шатны шүүхийн мгадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.01.29 47 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Намсумын Идэр М.Г- 11.6.1.