Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-04-29
Магадлалын дугаар 35
Хэргийн индекс 166/2020/0082/Э
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Цэдэн-Ишийн Туяа
Шүүгдэгч Д.Л-
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Г.Уянга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4  дугаар заалтыг:

              - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4.,  6.9 дүгээр зүйлийн  1., 2.т заасныг журамлан  шүүгдэгч Д.Л-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлэх ял., 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоног хорих ялыг тус, тусд нь  эдлүүлсүгэй гэж.,

              -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Л-т оногдуулсан 11 сар 23 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч  Д.Л-, хохирогч  Д.О- нарын давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

  

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.04 93 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Намсумын Идэр Д.Л - 11.6.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.07.17 425 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Л 11.6.1.