Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-04-30
Магадлалын дугаар 532
Хэргийн индекс 187/2018/0503/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Лхагвасүрэнгийн Дарьсүрэн
Шүүгдэгч Х.Д, Т.Н
Зүйл хэсэг 11.1.2.4. - зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;
Улсын яллагч Г.Эсэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ХД-, Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэснийг  “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хүрэлбаатарын Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэж,

2 дахь заалтад “...Шүүгдэгч Д-, Н- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т  Н-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлбаатарын Д-ыг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, Т.Н-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг, шүүгдэгч Т.Н-гийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. ...” гэж,

6 дахь заалтад “...шүүгдэгч Т.Н-гээс 50.694.208 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-Э-эд 49.692.458 /дөчин есөн сая зургаан зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 /нэг сая нэг мянга долоон зуун тавь/ төгрөгийг олгож, ...” гэснийг “...шүүгдэгч Х.Д-аас 50.694.208 /тавин сая зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун найм/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-Э-эд 49.692.458 /дөчин есөн сая зургаан зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 /нэг сая нэг мянга долоон зуун тавь/ төгрөгийг олгож, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдол, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл зэргийг хангаж, шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.