Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-05-05
Магадлалын дугаар 552
Хэргийн индекс 188/2020/0131/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Лхагвасүрэнгийн Дарьсүрэн
Шүүгдэгч Б.А
Зүйл хэсэг 17.1.1. - Хулгайлах
17.1.2.1. - Хулгайлах
Улсын яллагч оролцоогүй
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-ийн урьдчилан цагдан хоригдсон 779 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-ийн цагдан хоригдсон 785 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэж,

6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.А-аас...1.904.000 төгрөг гаргуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо 55-13 тоотод оршин суух, НЮ77082287 регистрийн дугаартай Г.Мөнхтуяад, ...тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.А-аас 952.000 төгрөг гаргуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо 55-13 тоотод оршин суух, НЮ77082287 регистрийн дугаартай Г.Мөнхтуяад, ...тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                       ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.16 160 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Банзрагчийн Дашдондов Б.А 11.4.2.3., 17.1.3.2., 17.2.3.1.