Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-05-05
Магадлалын дугаар 559
Хэргийн индекс 105/2020/0089/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Намдагсүрэнгийн Батсайхан
Шүүгдэгч Д.Д, Д.О, У.А
Зүйл хэсэг 113.2.1. - насанд хүрээгүй хүнийг,
113.2.3. - хулгайлах,
113.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
12.1.2.1. - Хүчиндэх
12.1.2.2. - Хүчиндэх
12.1.2.5. - Хүчиндэх
Улсын яллагч Э.Бадрал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Улсын Ерөнхий Прокурорын газраас Д.Д-, У.А- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.”,

- “Улсын Ерөнхий Прокурорын газраас Д.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 113.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон 40.000 төгрөгийг шүүгдэгч Д.О-ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгээс Д.Д-, У.А- нарт холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Д.О-ийг насанд хүрээгүй хүнийг хүн худалдаалах гэмт хэргийн зорилгоор тээвэрлэсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч У.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт Д.Д- 126 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                       ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН   

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.