Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-12-19
Тогтоолын дугаар 561
Хэргийн индекс 168/2015/0155/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.Ц, Г.Б, Ц.Т
Зүйл заалт 150.3. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
263.2. - Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2018.04.04 141 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Г.Ц, Г.Б, Ц.Т 150.3., 22.1.1.
2018.12.19 561 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Г.Ц, Г.Б, Ц.Т 150.3., 263.2.