Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-10-17
Тогтоолын дугаар 447
Хэргийн индекс 162/2018/0111/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Л.Ё
Зүйл заалт 12.1.2.1. - Хүчиндэх
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт буюу “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Ё-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг хүчингүй болгож, “Шүүгдэгч Л.Ё-ыг цагдан хорьсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2018.06.11 132 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Батаагийн Гэрэлмаа Л.Ё 12.1.2.1.