Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-05-10
Тогтоолын дугаар 198
Хэргийн индекс 168/2018/0158/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.З
Зүйл заалт 12.1.4. - Хүчиндэх
17.1.2.1. - Хулгайлах
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Г.З-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,

2. “Шүүгдэгч Г.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаас 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 3 сар хугацаагаар тогтоосугай”,

3. “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтад өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “8 жил 3” сар гэснийг “2 жил 3 сар” болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын нарын хяналтын шатны шүүхэд гаргасан хулгайн гэмт хэрэгтэй холбогдох хэсгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                   О.ЗАНДРАА

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.