Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-06-19
Тогтоолын дугаар 328
Хэргийн индекс 186/2018/0795/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 12.1.2.1. - Хүчиндэх
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 326 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Б.Б-г бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сар 15 хоногийн хугацаагаар тооцон нэмж, нийт эдлэх ялыг 3 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Б.Б-г бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэм буруутайд тооцсон, хорих ял оногдуулсан 1, 2 дахь заалтын холбогдох хэсгийг, ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.       

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.01.10 35 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Боролзойн Халиун Б.Б 11.6.1., 12.1.2.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.04.11 326 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Чулуунцэцэг Б.Б 11.6.1., 12.1.2.1.