Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-02-13
Тогтоолын дугаар 57
Хэргийн индекс 105/2019/0455/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч П.О
Зүйл заалт 17.4.2.1. - Хөрөнгө завших
17.4.2.2. - Хөрөнгө завших
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.От оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрэгсдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Шүүгдэгч П.От оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг  “Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 3 дугаар хэсгийн 124-А тоот хаягт байршилтай 1944 м.кв талбайтай газрыг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн /1хх-136/ тогтоол, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолыг /2хх-138/ тус тус хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.” гэж,  

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дугаар зүйлийн 1-д зааснаар П.От оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаар магадлалын заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.