Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-20
Тогтоолын дугаар 124
Хэргийн индекс 105/2018/1127/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч С.А, Л.Д
Зүйл заалт 22.4.2. - Хахууль авах
22.5.1. - Хахууль өгөх
Улсын яллагч Ц.Насанбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1338 дугаар шийтгэх тогтоолын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1080 дугаар магадлалын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Магадлалын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын цагдан хоригдсон 52 хоног, шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 75 хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 251 хоног, шүүгдэгч Л.Дын цагдан хоригдсон 228 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.Ат оногдуулсан торгох ялаас 3.765.000 /гурван сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг, Л.Дд оногдуулсан торгох ялаас 3.420.000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус хассугай.” гэж өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 8 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3.Шүүгдэгч С.А нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар тогтоосон 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1338 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1080 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлоос шүүгдэгч С.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай хэсгийг, шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Г.Нямхүү нарын гаргасан “Л.Дд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5.Шүүгдэгч С.А, Л.Д нарыг нэн даруй сулласугай.

 

                                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                            

                                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2018.12.06 1080 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Намдагсүрэнгийн Батсайхан Л.Д, С.А 22.4.2., 22.5.1.