Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-23
Тогтоолын дугаар 536
Хэргийн индекс 105/2019/0578/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч С.Б
Зүйл заалт 22.12.1. - Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 660 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцаасугай.” гэж, 3 дахь заалтыг “Хэрэг шүүхэд очтол С.Б од авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, магадлалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                       

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.04.12 579 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Бямбаагийн Ариунхишиг С.Б 22.12.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.07.02 660 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Довдоны Очмандах С.Б 22.12.1.