Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-28
Тогтоолын дугаар 553
Хэргийн индекс 105/2019/0961/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.А
Зүйл заалт 12.1.1. - Хүчиндэх
13.5.1. - Заналхийлэх
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 978 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 801 дүгээр магадлалд:

“Шүүгдэгч Г.А-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэхээр завдсан гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-д 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хүлээх авахаар болгосугай.

 

                      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.06.18 978 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нацагийн Баасанбат Г.А 12.2.1., 13.5.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.08.06 801 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Довдоны Очмандах Г.А 12.1.1.