Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-30
Тогтоолын дугаар 573
Хэргийн индекс 170/2019/0034/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.А
Зүйл заалт 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Прокуророос Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар ял сонсгож ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж,

“Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндэхээр завдсан гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Д.А-г бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 6 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 6 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.03.29 36 Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Доржийн Ням Д.Ам 12.1.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.07.01 2019/ДШМ/17 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Батлайн Намхайдорж Д.Ам 12.1.4.