Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-11-20
Тогтоолын дугаар 591
Хэргийн индекс 188/2017/0162/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Ц.Ц, О.М, А.Т
Зүйл заалт 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
12.1.2.2. - Хүчиндэх
12.1.2.5. - Хүчиндэх
12.1.2.7. - Хүчиндэх
12.1.2.10. - Хүчиндэх
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 823 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Ц.Ц, О.М, А.Т нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... нийт 6 жил 14 хоног” гэснийг “...нийт 6 жил 1 сар 14 хоног” гэж,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т 300 цаг, О.М-т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялд оруулж тооцсоныг тус тус хасаж,  шүүгдэгч Ц.Ц-ын нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил хорих ял, шүүгдэгч О.М-ийн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, О.М нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.