Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-01-22
Тогтоолын дугаар 43
Хэргийн индекс 186/2019/0461/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч А.Д
Зүйл заалт 11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
11.7.1.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
11.7.1.2. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
11.7.2.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 болон 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй.” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удиртгал болгосон хуулийн заалтаас “...34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт...” гэснийг хассугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалт болон түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 989 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Э.Нарангаравын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.