Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-07-03
Тогтоолын дугаар 377
Хэргийн индекс 162/2019/0038/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч А.Т, Б.О нар
Зүйл заалт 12.1.2.2. - Хүчиндэх
17.1.2.1. - Хулгайлах
17.2.2. - Дээрэмдэх
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Норов овогт Бийн Оыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Прокуророос Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч Норов овогт Бийн Оыг бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалт болон Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.