Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-07-03
Тогтоолын дугаар 378
Хэргийн индекс 162/2017/0025/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.У, Э.А, Б.Б, Б.Б, Э.М, Б.Н нар
Зүйл заалт 12.1.2.1. - Хүчиндэх
12.1.2.2. - Хүчиндэх
12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан /6 жил/ хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг долоон /7/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Э.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн, тэдний биечлэн эдлэх ялыг тус бүр 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын эсэргүүцэл, шүүгдэгч Б.У, Э.М нарын өмгөөлөгч Р.Уранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2017.09.01 155 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Доржийн Батцэнгэл Батжаргалын Алтан-Уул, Батболдын Нямдаваа, Энхбаатарын Ариунсайхан, Батболдын Батжаргал, Энхбаатарын Мөнхсайхан, Батсайханы Батцэнгэл 12.1.2.1., 12.1.2.2.
2019.07.24 212 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Доржийн Батцэнгэл Б.Н, Э.А, Б.Б, Б.А, Б.Б, Э.М 12.1.2.1., 12.1.2.2., 12.1.4.
2020.01.15 21 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Доржийн Батцэнгэл Б.Б, Б.Н, Э.А, Б.Б 12.1.2.1., 12.1.2.2., 12.1.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2017.11.14 55 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Магнайбаярын Мөнхдаваа Б.А, Б.Б, Б.Б, Б.Н, Э.А, Э.М 12.1.2.1., 12.1.2.2., 12.1.2.4.
2019.09.24 75 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Магнайбаярын Мөнхдаваа Б.А, Б.Б, Б.Б, Б.Н, Э.А, Э.М 12.1.2.1., 12.1.2.4., 12.1.4.
2020.04.14 22 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Батмөнхийн Болор-Эрдэнэ Б.А, Б.Б, Б.Б, Б.Н, Э.А, Э.М 12.1.2.1., 12.1.2.2.