Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-07-06
Тогтоолын дугаар 393
Хэргийн индекс 188/2020/0032/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт
Зүйл заалт 17.1.2.4. - Хулгайлах
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 478 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Л.Ц нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 3.000.000 /гурван сая/  төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Бын өмчлөлд бүртгэлтэй 90-15 УНИ улсын дугаартай “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай” гэж өөрчилсөн давж заалдах шүүхийн магадлалын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2020.03.25 0115 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баяраагийн Батаа Б.Г 17.1.2.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2020.04.16 478 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Довдоны Очмандах Б.Г, Л.Ц 17.1.2.1.