Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-07-10
Тогтоолын дугаар 409
Хэргийн индекс 168/2020/0020/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Я.Г, Э.С, Г.Б, М.О, Б.М, Д.Б, М.Ж нар
Зүйл заалт 11.4.2.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
16.1.1. - Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
17.1.2.1. - Хулгайлах
21.1.1. - Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

 

“Прокуророос шүүгдэгч Э.С, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...шүүгдэгч Г.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг

“Шүүгдэгч Г.Б, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар” гэж,

4 дэх заалтад “...Шүүгдэгч Г.Б, Э.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүрт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар тогтоосугай” гэснийг

“Шүүгдэгч Г.Б, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг тус бүрт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосугай” гэж,

5 дахь заалтад “...шүүгдэгч Э.С-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг

“Шүүгдэгч Г.Б, Э.С нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Б, М.О нарын өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлын шүүгдэгч Г.Б-д холбогдох хэсгийг мөн шүүгдэгч Э.С-н өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, шүүгдэгч Г.Б нарын гаргасан гомдлуудыг хүлээн авч, хохирогч Т.Б, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч З.Нямсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                              Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.