Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-10-30
Тогтоолын дугаар 627
Хэргийн индекс 000/2020/0001/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.М
Зүйл заалт 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

 

“Прокуророос шүүгдэгч Б.М-д бага насны хүүхдийн эсрэг хохирогч Х.М-ыг 10 удаагийн үйлдлээр хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 2016 оны 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр сард, 2017 оны 10 дугаар сард, 2018 оны 04 дүгээр сард хүчиндсэн гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай”

“Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй”,

“Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай арван найман насанд хүрээгүй хүний эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.М-д 9 /ес/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Чулуун нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тогтоолын тодорхойлох хэсэгт заасны дагуу хэсэгчлэн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.