Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-11-11
Тогтоолын дугаар 649
Хэргийн индекс 188/2019/0292/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.Э
Зүйл заалт 19.6.1. - Хорлон сүйтгэх
22.1.1. - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
22.1.2. - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
Улсын яллагч О.Мөнхбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Прокуророос шүүгдэгч Шувуучин овогт М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч М.Эд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хэргийн зүйлчлэлийг нэгтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.”,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч М.Эыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгохыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 964 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эы өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                             Ч.ХОСБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.