Тогтоолын огноо | 2020-12-11 |
---|---|
Тогтоолын дугаар | 661 |
Хэргийн индекс | 188/2019/1118/Э |
Шүүх | Улсын дээд шүүх |
Илтгэгч шүүгч | Батаагийн Батцэрэн |
Шүүгдэгч | Б.О |
Зүйл заалт | 10.1.1 - оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол; |
Улсын яллагч | О.Сарангэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Шийдвэрийн товч | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1071 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчилж, шүүгдэгч Тайжууд овогт Б.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 8 жилийн...” гэснийг “...5 жилийн...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1087 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Цэрэнням нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН С.БАТДЭЛГЭР Б.БАТЦЭРЭН Ч.ХОСБАЯР |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | |
---|---|---|---|---|---|
2019.10.23 | 1118 | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | Лхамхүүгийн Баатар | О.Н | 11.6.1. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | |
---|---|---|---|---|---|
2019.10.30 | 567 | Улсын дээд шүүх | Батаагийн Батцэрэн | С.Э | 17.3.1. |
2020.12.11 | 661 | Улсын дээд шүүх | Батаагийн Батцэрэн | Б.О | 10.1.1 |