Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-12-25
Тогтоолын дугаар 22
Хэргийн индекс 105/2020/1292/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нар
Зүйл заалт 17.4.2.1. - Хөрөнгө завших
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1423 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, О.Мд 3 жил хорих ял, Н.Бд 3 жил хорих ял, Д.Гт 3 жил хорих ял, Д.Бад 2 жил хорих ял, Н.Дт 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.М, Н.Б, Д.Г нарт 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Б, Н.Д нарт 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож, шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарын тус бүрийн торгох ялаас 2.145.000 /хоёр сая нэг зуун дөчин тав/ төгрөгийг хассугай.

3.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1290 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарын өмгөөлөгч Ц.Амарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Шүүгдэгч О.М, Н.Б, Д.Г, Д.Б, Н.Д нарыг нэн даруй суллахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдсүгэй.

 

                                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР           

                                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.