Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-11-06
Тогтоолын дугаар 641
Хэргийн индекс 187/2020/0490/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Х.А-, С.Э-, Л.Б-, Б.М-У.Т-, Ш.Х-, А.Н-, Б.Б-, Б.Б-, Б.Н-, Д.Н-, Б.П-, М.П-, Г.Ц-, Б.Ц- нарт
Зүйл заалт 17.1.1. - Хулгайлах
17.1.2.2. - Хулгайлах
17.1.3.1. - Хулгайлах
Улсын яллагч Б.Ууганбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 721 дүгээр магадлалд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1.1. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсний дараа “эрүүгийн 201526030911, 1708010820421, 201725031226, 201625011973, 201525012385, 201525012447, 201601080150, 1809047110344 дугаартай хэргүүдийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай” гэсэн нэмэлт оруулсугай.

1.2. Мөн шийтгэх тогтоол, магадлалд “Х.А- нарын 15 хүнд холбогдох 201401080443 дугаартай хэргээс эрүүгийн 201601080206 дугаартай Б.Мөнгөнсүх нь Ө.Галсэмбэрүүтэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4-17 тоотод оршин суух иргэн Г.Баяраагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж нөүтбүүк, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, монетон зүйлт зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

эрүүгийн 201622000611 дугаартай Б.Мөнгөнсүх нь Б.Басбаяртай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-11-нийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-19-20 тоотод оршин суух М.Сайнбилэгийн хашаан дотор байсан Приус-20 маркийн машины шилийг хагалж машины батарей хулгайлж нийт 2.505.000 төгрөгийн хохирол учруулсан,

эрүүгийн 201625011973 дугаартай Б.М-Ө.Галсэмбэрүү, А.Н- нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 хэсгийн 1668 тоотод оршин суух иргэн И.Бямбаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан ээмэг, монетон бөгж, монетон ээмэг, монетон гинж, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

эрүүгийн 201525012424 дугаартай Х.А-ийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 9-14 тоотод оршин суух иргэн Г.Одонтуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон ээмэг, бөгж, бугуйвч, шар өнгийн цаг, эрэгтэй мөнгөн бүс, шинэ цагийн хөөрөг, үнэртэй үс, нүдний шил, архи зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг тус тус тусгаарлан, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, тухайн үйлдлүүдэд дээрхи шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А-, Б.М-С.Э-, У.Т-, А.Н-, Л.Б- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.БАТЦЭРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2020.07.24 496 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хашхүүгийн Одбаяр Д.П 11.6.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2020.09.22 1238 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баасанжавын Зориг Д.П 11.6.1.