Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-12-11
Тогтоолын дугаар 658
Хэргийн индекс 197/2020/0382/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ш.Т-, Э.Б-нарт
Зүйл заалт 10.1 - Шүүгч дараахь үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй:
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 990 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ш.Т-, Э.Б-нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Э.Баянмөнх, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Баянмөнхөд авсан цагдан хорих, шүүгдэгч Ш.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                        Б.ЦОГТ

                                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                    Ч.ХОСБАЯР

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.