Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-06-26
Тогтоолын дугаар 349
Хэргийн индекс 183/2020/0158/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Л.О
Зүйл заалт 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч О.Мөнхбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.О-холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Л.О-ыг цагаатгасугай.

 

2. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2020.06.26 349 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Л.О 24.6.1.
2020.12.18 674 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Э.Д 11.6.1.