Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-09-21
Тогтоолын дугаар 229
Хэргийн индекс 142/2016/0024/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ж.Энхтайван
Зүйл заалт 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.6 - өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор хүнийг санаатай алах
091.2.10 - хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
091.2.16 - хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алах
096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
096.2.4 - бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдэх
096.2.6 - онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
096.2.9 - хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
096.2.10 - хоžр буюу түүнээс олон хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Энхтайванд холбогдох  201514000452 тоот эрүүгийн хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Орхон аймгийн прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол Ж.Энхтайванд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧ                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.