Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-10-10
Тогтоолын дугаар 254
Хэргийн индекс 152/2016/0061/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр, Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Ж.Ганбаяр нар
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.Бумцэндийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.