Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-11-16
Тогтоолын дугаар 290
Хэргийн индекс 105/2016/0460/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Р.Гансүх нарын 18 хүн
Зүйл заалт 126.1. - Хүчиндэх
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
261.1. - Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох
261.2. - Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаар магадлалын тогтоох хэсэгт

-“Прокуророос П.Эрдэнэ-Очирт холбогдуулан Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Ч.Мөнхбат нартай бүлэглэн иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж, бусдад нийт 86.700.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргээс П.Эрдэнэ-Очирын 78.700.000 төгрөгийн үнэ бүхий 50 адуу хулгайлахад хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг,

мөн П.Эрдэнэ-Очирт холбогдуулан Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн ...иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргээс П.Эрдэнэ-Очирын 17.00.000 төгрөгийн 9 адуу хулгайлахад хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг,

мөн П.Эрдэнэ-Очирт холбогдуулан Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн ...иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адуу буюу нийт 26 адуу хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргээс П.Эрдэнэ-Очирын 29.900.000 төгрөгийн 22 адуу хулгайлахад хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дүгээр зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,

-магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Рагчаагийн Гансүхийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай” гэснийг хүчингүй болгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхээс 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ял ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхээс 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхээс 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ял дээр ...” гэснийг ““Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхээс 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ял дээр ...” гэж,

шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Р.Гансүхэд оногдуулсан 14 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Р.Гансүх, Б.Батмөнх, Б.Хадбаатар, М.Отгонжаргал, Ч.Мөнхбат, Г.Даваа, Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нарын болон шүүгдэгч М.Отгонжаргалын өмгөөлөгч Х.Ургаа, шүүгдэгч Ч.Мөнхбат, Б.Хадбаатар нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Батмөнхийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ч.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Энхболд, шүүгдэгч С.Баатарсүх, Д.Түвшинтөгс нарын өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч Б.Хадбаатарын өмгөөлөгч Б.Ариунбаяр, шүүгдэгч Г.Даваагийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг, шүүгдэгч Р.Гансүх, Б.Батмөнх, Н.Гэрэл, Ц.Отгонцагаан, Я.Бат-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ,           

                                               ШҮҮГЧ                                                            Д.ГАНЗОРИГ

                                               ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.