Тогтоолын огноо | 2017-05-29 |
---|---|
Тогтоолын дугаар | 148 |
Хэргийн индекс | 142/2017/0030/Э |
Шүүх | Улсын дээд шүүх |
Илтгэгч шүүгч | Баттогоогийн Цогт |
Шүүгдэгч | Г.Баярсайхан |
Зүйл заалт | 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах |
Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Г.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.Баярсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ ШҮҮГЧ Б.ЦОГТ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | |
---|---|---|---|---|---|
2017.03.15 | 000042 | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх | Зундуйн Хосбаяр | Г.Баярсайхан | 099.1. |