Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-08-02
Дугаар 279
Хэргийн индекс 147/2016/0268/и
Шүүх Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Шарын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Б.У
Хариуцагч А.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 .Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1 -д заасныг баримтлан   Боржигон овогт Батбаярын Уранхайч, Баянмонгол овогт Алтанбаганын Батсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Б.Дүүрэнжаргалыг эх Б.Уранхайчийн асрамжид байлгасугай.  

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014.02.19-нд төрсөн охин Б.Дүүрэнжаргалыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50%-иар, 11-16 /суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг А.Батсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уранхайчийн малынхаа 50 хувийг авахаар нэхэмжлэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эрхийг адил тэгш эдлэх болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх ашигт харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 –д зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3-н өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхцэцэгт даалгасугай.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уранхайчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уранхайчид олгож, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 28 742 төгрөгийг хариуцагч А.Батсайханаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.