Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2016-11-18
Дугаар 102/ШШ2016/05775
Хэргийн индекс 102/2016/06659/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дансрангийн Наранцэцэг
Нэхэмжлэгч Бозен Алберт Францис
Хариуцагч Дюмонс ферм ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ДюМонс ферм ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 636,95 еврог Алберт Боерсений нэр дээрх NL39RABO0325856788 тоот дансанд эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор шилжүүлэх, нэхэмжлэгч Алберт Боерсен нь нэхэмжлэлийн бусад шаардлагаас бүрэн татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны  дагуу  тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 156 170 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 78 085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

  ШҮҮГЧ                                                                       Д.НАРАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.