Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-02-14
Дугаар 183/ШШ2017/00407
Хэргийн индекс 183/2017/00384/И
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч Үүртээл ХХК
Хариуцагч Г.Энхтүвшин
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Энхтүвшинд холбогдох гэрээний үүрэгт 12,030,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Үүр тээл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,030,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.Энхтүвшин нь үлдэх 11,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 95,475 төгрөгийг улсын төсвөөс, 95,475 төгрөгийг хариуцагч Г.Энхтүвшингээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Үүр тээл ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

  ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.