Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-04-10
Дугаар 183/ШШ2017/00807
Хэргийн индекс 183/2017/00189/И
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч Төрийн банк
Хариуцагч П.Ганбаатар, Ууганцэцэг нар
Гуравдагч этгээд Н.Нина
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан Төрийн банк П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нараас үндсэн зээл 12,956,589.19 төгрөг, үндсэн хүү 1,584,593.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.416,65 төгрөг нийт 14,615,588.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нинагийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж, 208 а тоот хаягт байрлах газар, орон сууц нь Төрийн банк болон иргэн П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Төрийн банкинд даалгахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.Ганбаатар, Д.Ууганцэцэг нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж, 208А тоот хаягт байрших 54 м.кв хувийн сууц, мөн хаягт байрших 695 м.кв газар, 0787 УБС улсын дугаартай Хьюндэй маркийн өөрөө буулгагч автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,972.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 248,972.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.