Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-05-10
Дугаар 183/ШШ2017/01073
Хэргийн индекс 101/2015/06987/И
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч Голомт банк ХХК
Хариуцагч Алтандорнод Монгол ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Алтан дорнод Монгол ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 6 861 505 583.54 төгрөг болон 5 484 817.83 ам доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 6,500,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхий 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2015/24259 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,955,204.36 төгрөгөөс 16,328,975 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.